
Есдүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч 53 настай, Баярсайхан гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан байжээ.
Эрэн сурвалжилж байсан этгээдийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны 13:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид баривчилсан байна.