
Өнөөдөр гадаа 24 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 253 дахь өдөр бөгөөд он дуусахад 112 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 12, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 376.00, вон 2.21 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Лобби төвд 14.00 цагт “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал болно.
- 12.00 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Төрийн ордны баруун талын Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.
- 10.30 цагт Зууны мэдээ сонины хэвлэл мэдээллийн төвд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Зээлдэгчдийн холбооноос “Банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлж байгаа тухай” Хэвлэлийн бага хурал болно.
- НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим, БНОУХ-гээс хамтран Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд болон иргэдэд зориулсан “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” хоёр өдрийн сургалтын нээлт 09.00 цагаас Улаанбаатар чуулгын залгаа Hub Innovation center 1 давхарт болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2017 онд “Ирма” хар салхи АНУ-ын Флорид мужийг дайрсны улмаас 134 нас барж, 64,76 тэрбум долларын эд материалын хохирол учирчээ.
- 2007 онд Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф 7 жил гадаадад цөлөгдсөнийхөө дараа эх орондоо эргэн иржээ.
- 1996 онд НҮБ Цөмийн туршилтын иж бүрэн хориглох гэрээг баталжээ.
- 1940 онд Британийн хатан хааны Бакингемын ордон Германы бөмбөгдөлтөд өртжээ.
- 1939 онд Канад улс Германд улсад дайн зарлажээ.
- 1846 онд оёдлын машиныг зохион бүтээжээ.