
“Madness” хамтлагийн гитарчин, продюсер, ая зохиогч Г.Ганг өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 20-ны 23.20 цагийн үед өвчний улмаас өөд болжээ.
Тэрбээр “Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогчоор зогсохгүй дууны үгийг ч гайхалтайгаар амилуулж чаддаг сод билэгтэн байв. Түүний уран бүтээлүүдээс толилуулбал,
- Номин талст хамтлагийн “Чинийх” дууны үг, ая,
- “Зөрлөг” киноны дуу “Халамцуу салхи”,
- Киви хамтлагийн “Хайр нь арыг нь даана”,
- “Маднесс”-ын Сайхнаагийн “Амьдрал чамд” дууг амилуулсан.
Мөн тэрээр “Ганг рекордс”-ыг гэргий дуучин Daisy-гийн хамтаар үүсгэн байгуулж байжээ.