
ЦУОШГ-аас 2019 оны есдүгээр сарын 16-наас 23-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх хугацаанд өдөртөө дулаахан байх гэнэ.
Тухайлбал, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын зарим газраар, говь, зүүн аймгуудын аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 18-наас өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөвтэй байна.