
Өнөөдөр Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ойн баяр тохиож байна. Тэртээх 1933 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын харъяанд Хязгаар цэрэг нэртэйгээр байгуулагдаж байснаас хойш 86 жилийг ардаа үджээ.
Эх орныхоо торгон хилийн нүд салгалгүй манаж байдаг нийт хилчин дайчид, үе үеийн ахмадууддаа манай сайтын хамт олны зүгээс баярын мэндийг дэвшүүлж байна.
Хилчдийн яруу алдар бадартугай!