
Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 261 дахь өдөр бөгөөд он дуусахад 104 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2671.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 378.00, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.
- АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдэвт хэвлэлийн хурал зарлажээ.
- 11.00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооноос "Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал" олон улсын хурлын үр дүн, тулгарч буй асуудлыг танилцуулна.
- 10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болно.
- 11.00 цагт нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн газартай хамтран хэвлэлийн хурал хийнэ. Дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор 5 буудлаас 7 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2002 онд Умард болон Өмнөд Солонгосыг холбосон төмөр замыг сэргээжээ.
- 1981 онд Франц улс цаазын ялыг халжээ.
- 1976 онд Хятадын удирдагч Мао Зэдуны оршуулга болжээ. Оршуулгад 1 сая гаруй хүн оролцжээ.
- 1961 онд онгоцны сүйрлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммершелд амь үрэгджээ.
- 1947 онд АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ.
- 1851 онд “Нью-Йорк Таймс”сонины анхны дугаар гарчээ.