
Мягмар гарагт /2019.09.17/ Япон тэнгист Оросын хил хамгаалагчид Умард Солонгосын загас агнуурын хөлгийн багтай тулгарчээ. Оросын бүсэд нэвтрэн зөвшөөрөлгүй загас агнаж байсан хоёр хөлөг, 11 моторт завьтай Умард Солонгосын загас агнуурын 80 гаруй иргэнийг саатуулах үеэр мөргөлдөөн болсон байна. 45 хүний бүрэлдэхүүнтэй хөлгийн баг Оросын хилчид руу зэвсэг барин дайрсан байна. Мөргөлдөөний үеэр Оросын хийлийн гурван албан хаагч бэртсэн тухай Interfax мэдээлэв. ОХУ-ын Гадаад хэргийн яам уг асуудлаар БНАСАУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Чин Жон Хэпийг дууджээ. Уулзалт цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Умард Солонгосын төлөөлөгч уулзалтын талаар хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.