
Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 263 дахь өдөр бөгөөд он дуусахад 102 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2671.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 377.00, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-17.30 хүртэл IBIS зочид буудалд "Мэс заслын үеийн сэргээн засахын тусламж үйлчилгээ" сэдэвт олон улсын хурал болно.
- 10.00-12.30 цагийн хооронд Хан-Уул дүүрэгт /Алтай хотхоны замын урд/ байрлах Монгол-Солонгосын политехник коллежид МСҮТ, политехник коллежийн суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлж ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх төсөлд хамрагдаж зуны амралтаараа тэтгэлэгтэй суралцсан хүүхдүүд сурч мэдсэнээ тайлагнана.
- 11.00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид ажлын байраа хамгаалж, хүсэлт өгнө.
- 11.00 цагт нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай мэдээлнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас АТОЗ нам, Улсаа хамгаалах ард түмний хөдөлгөөнөөс “УИХ-ыг тараах асуудал"-аар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Босоо хөх Монгол бүлгэмээс Дорноговь аймаг Сэлэнгийн Шаамар суманд ажиллаад ирсэн талаараа болон трансжендер иргэдтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2000 онд Их Британийн нууц тагнуулын алба (MI6) байрыг бүлэг хүмүүс танкийн эсрэг их буугаар бууджээ.
- 1992 онд бүх нийтийн санал асуулгаар Францын ихэнх иргэд Европын холбоонд элсэх санал өгчээ.
- 1990 онд Украин улс тусгаар тогтножээ.
- 1946 онд олон улсын кино урлагийн Канны наадам нээгджээ.
- 1870 онд Итали улс нээгджээ.
- 1792 онд Францад гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрчээ.