
Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид өчигдөр буюу есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө саатуулагдан шалгагдаж байгаа юм байна. Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүнийг нэгэн зочид буудлын гадаах зогсоол дээр өөрийн улаан өнгийн бенз автомашиндаа байхад нь баривчилсан байна.
Ташрамд сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан бөгөөд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхээс Б.Амархүү Б.Гандаваа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргаж байжээ.