
НӨАТ-ын урамшууллын 2019 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр 20.35 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны наймдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн супер шагналын эзэн 70 сая төгрөгийг хожих боломжтой.