
Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 266 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 24, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 377.00, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Намрын ногоон өдрүүд 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 13.00 цагт "Алсыг харъя-Органикийг сонгоё" өдөрлөг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
- "Харанга" хамтлагийн 30 жилийн ойд зориулсан "Харанга 30 жил - Замд гаръя..." тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал 12.00 цагт "Novotel" зочид буудалд болно.
- 09.00 цагт, Blue sky зочид буудлын 3 давхарт Topaz танхимд Хэвлэл мэдээллийн бодлого #4 Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл дугуй ширээний ярилцлага болно.
- 10.00 цагаас “Хүртээмжийн өдөрлөг”-ийг Барилгын Политехник Коллеж дээр зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Бисексуализмын эрхийг хамгаалах өдөр.
- 2008 онд гэмт хэрэгтэн Matti Saari 10 хүнийг буудан хороочихоод амиа хорложээ.
- 2002 онд цахим ертөнцийн Mozilla Firefox веб хөтөчийн анхны хувилбар гарчээ.
- 1983 онд Пакистанаас Арабын нэгдсэн Эмират улс руу нислэг үйлдэж байсан Gulf Air Flight 771 онгоцны тээшний хэсэгт бөмбөг дэлбэрч сүйдэн, зорчиж явсан 117 хүн амь насаа алджээ.
- 1983 онд Сент Киттс ба Невис улсууд НҮБ-д нэгджээ.
- 1980 онд Рэгги (Raggae) хөгжмийн урсгалын загалмайлсан эцэг, дуучин Боб Марли (Bob Marley) амьдралынхаа сүүлчийн тоглолтыг Питтсбург-н Пеннсилвани мужид хийжээ.