
АТГ-ын цахим хуудсанд "САХИЛГЫН ШИЙТГЭЛ" хэмээх шинэ цэс нэмэгджээ. Ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн албан тушаалтанд ямар сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч харах боломжтой юм. Одоогоор сахилгын шийтгэл хүлээсэн 17 албан тушаалтны мэдээлэл тавигдаад буй аж.