
АНУ-ын иргэн П, 40 настай, эрэгтэй энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч гадаадын иргэнийг есдүгээр сарын 22-ны өдрөөс эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна.