
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 267 дахь өдөр бөгөөд он дуусахад 98 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 25, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2669.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 376.80, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүд болон Хотын захиргаанд хандаж байгаа талаараа мэдээлэл өгнө.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм" холбооноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалттай холбоотой асуудлаар тайлбар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байгаа талаар мэдээлнэ.
- 11.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.
- 10.00 цагаас НЦГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн зааланд ЦЕГ-аас мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2014 онд Энэтхэг улсын сансрын хөлөг Ангараг гарагийн тойрогт гарчээ.
- 1998 онд Лион хотод хүний гар шилжүүлэн суулгах анхны мэс ажилбар хийгджээ.
- 1996 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ гарын үсэг зурахад нээгджээ.
- 1953 онд Холливуудад анхны өргөн дэлгэцийн кино гарчээ.
- 1948 онд “Хондо мотор” компани үүсэн байгуулагджээ.
- 1941 онд Гитлер Москваг эзлэх “Шуурга” төлөвлөгөөг баталжээ.