
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Дураараа биш ээ, Дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагатай хамтран энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулах гэж байна.
Уг аяны талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 10 цагаас НЦГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн зааланд зохион байгуулна. Хуралд ЦЕГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар оролцох юм.