
ОХУ-ын иргэн Андрей Тюрин өөрийгөө АНУ-ыг “JPMorgan Chase & Co” компани болон тус улсын бусад санхүүгийн байгууллагуудын 80 сая гаруй үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг хакердан хулгайлсан гэдгийг Манхэттены шүүхийн өмнө хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай Bloomberg мэдээлэв. Өдгөө 36 настай Андрей Тюрин АНУ-ын түүхэнд банкны эсрэг хамгийн том цахим гэмт хэрэг үйлдсэн аж. Нийтдээ Тюринийг Fidelity Investments, E-Trade Financial, Dow Jones & Co зэрэг 12 санхүүгийн байгууллагын мэдээллийг хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа юм. “Bloomberg”-ийн мэдээлж буйгаар хэрэгтэн мөрдөн шалгах ажилтай хамтарсныг үзэн прокурорууд Тюриныг 15-20 жилээр хорих ял төлөвлөсөн боловч эцсийн шийдвэрийг шүүгч гаргах юм байна. Тюрин өнгөрсөн онд Гүрж улсад баривчилж, АНУ-руу шилжүүлжээ. Шүүх шийдвэрээ 2020 оны эхээр шийдвэрээ гаргах аж.