
Өнөөдөр гадаа 24 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 268 дахь өдөр бөгөөд он дуусахад 97 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2669.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 376.80, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины байранд 11.00 цагт Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
- "Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь" сэдэвт сургалт 09.00 цагаас Новотел зочид буудалд болно.
- УИХ-ын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдАгаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаатай танилцана. 10.00 цагт “Тавантолгой түлш” ХХК дээр очно.
- 09.00 - 12.00 цагийн хооронд “Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн хаалтын арга хэмжээ Холидэй Инн зочид буудлын 2 давхрын хурлын зааланд болно.
- Хотын захирагч С.Амарсайхан Явуулын ажлын байрандаа суун Налайх дүүрэгт ажиллана.
- 10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт хяналт шалгалт хийсэн тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1992 онд Азербайжан болон Армены хооронд гал зогсоох хэлэлцээр амжилттай болжээ.
- 1962 онд Йемений иргэний дайн эхэлжээ.
- 1962 онд Бүгд Найрамдах Ардчилсан Алжир улс албан ёсоор тунхаглагджээ.
- 1940 онд Америкийн код тайлагчид Японы зэвсэгт хүчний нууц кодыг тайлжээ.
- 1926 онд Боолын худалдаа болон боолчлолтой тэмцэх анхны Олон улсын тунхаг батлагджээ.
- 1909 онд Францын Ерөнхийлөгч Арман Фальер Парис хотноо анхны олон улсын агаарын нислэгийн үзэсгэлэнг нээжээ. Үзэсгэлэнг гурав хоногийн дотор 10 гаруй мянган хүн сонирхжээ.