
Монгол Улсын иргэд гадаадын 23 улс руу бүх төрлийн паспортоор визгүй зорчих эрхтэй. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав.