
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 269 дахь өдөр бөгөөд он дуусахад 96 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 375.60, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Балдорж" шагнал гардуулах ёслол 18.00 цагт Улаанбаатар зочид буудалд болно.
- 12.00 цагт 2020 оны төсвийн танилцуулгыг Сангийн яамны 9-р давхрын хурлын зааланд хийнэ.
- 12.00 цагаас АШУҮИС-ийн төв байранд Монголын үе үеийн эмч нарт зориулан босгосон хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно.
- 09.00-10.00 цагаас Академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд /МУИС-ийн хичээлийн II байрны урд талын/ “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1981 оны энэ өдөр Өнөө цагийн газрын теннисний домог Серена Уиллиамс мэндэлжээ.
- 2008 онд Швейцарийн зохион бүтээгч, нисгэгч Ив Росси онгоцны хөдөлгүүрт далавчийг зохион бүтээж, Английн хоолойг гатлажээ.
- 2005 онд Америкийн PBS Kids суваг албан ёсоор хаагдав.
- 2000 онд Чехийн нийслэл Прага хотноо болсон Олон улсын валютын сан, Дэлхийн банкны дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэгчид жагсаал зоохион байгуулав. Жагсаалд 20,000 хүн оролцжээ.
- 1997 онд Италийн Умбриа мужийн Марше хотод газар хөдөлж Гэгээн Френцисийн сүмийн тал хэсэг нуржээ.
- 1984 онд Их Британи болон Хятад улс Хонг-Конгыг эргүүлэн шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. УЛмаар 1997 онд Хонг Конг нь Хятадын захиргаанд шилжсэн юм.
- 1973 онд дуунаас хурдан гэгддэг "Конкорд" хөлөг Атлантын далайг анх удаа зогсолгүй нисчээ.