
Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний тэмцэгч, 16 настай Швед охин Грета Тунбэрг 2019 оны “Амьдралын зөв хэв маягийн төлөө” (Right Livelihood Award) шагналын эзэн болсон байна. Энэ тухай “Амьдралын зөв хэв маягийн төлөө” сан Твиттер хуудсаараа мэдэгджээ. Нэр хүндтэй эл шагналыг 1980 оноос эхэлж “дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд эр зориг гаргасан хүмүүст” олгож ирсэн бөгөөд Нобелийн шагналын өөр нэг хувилбар гэж үздэг ажээ. Шагналыг нэг сая швед крон (103 мянган $) дагалддаг юм байна. Энэ жил уг шагналыг бяцхан идэвхтэн Грета Тунбэргээс гадна Баруун Сахарын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Аминату Хайдар, Хятадын хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч Гуо Жианмэй, Бразилийн Яномами овгийн домч, нийгмийн зүтгэлтэн Дави Копенава нар хүртжээ. Шагналын ирэх 12-р сарын 4-ний өдөр гардуулах юм байна.