
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр ирэх оны улсын төсвийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргасан талаар дурдлаа.
Тус цогцолбор нь улсын байгууллага болсноор үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллана хэмээн Засгийн газар үзжээ. Мөн олсон орлогыг нь улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм.
Өнгөрсөн тавдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал" цогцолборын газрыг иргэн, ААН-үүд худалдаж авсан талаар нийтэд мэдээлснээр Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулах болжээ.