
2012 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан цэцэрлэгийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ын сургуулийн үдийн цайны төсвийг ирэх онд 50 хувиар нэмэгдүүлж 180.9 тэрбум төгрөгт хүргэхээр болжээ.
Тухайлбал, Сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн төсвийг 19.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсөв нь 54.3 тэрбум төгрөг зарцуулахаар болов.
Мөн цэцэрлэгийн хоолны төсвийг 29.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 96.5 тэрбум төгрөг, дотуур байрны хоолны төсвийг 7.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 30.1 тэрбум төгрөг тус тус төлөвлөв.