
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 270 дахь өдөр бөгөөд он дуусахад 95 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 375.60, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.00 цагт МҮХАҮТ-д БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бизнес эрхлэгчидтэй уулзаж, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг ярилцана.
- 09.00 цагт Төрийн ордонд Монголын шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болно.
- 09.00 цагаас “Шангри-Ла” зочид буудалд “Дисковер Монголиа-2019” чуулган болно.
- Монголбанкны “В” байранд 10.00 цагаас Монгол Улсын 2019 оны III улирлын инфляцийн тайланг танилцуулах нээлттэй сонсгол болно.
- 11.00 цагт Хөдөө аж ахуйн биржийн байранд тус биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2001 онд Норвегийн Засгийн газар математикийн судалгаанд зориулан Абелийн шагналыг олгож байх болжээ.
- 1998 онд Google компани үүсэн байгуулагджээ.
- 1996 онд Талибууд Кабул хотыг эзэлж Ардчилсан Афганистан улсын хувьсгалт зөвлөлийн тэргүүлэгч Мохаммед Нажибуллаг дүүжлэн хороожээ.
- 1949 онд ЗХУ Югославтай байгуулсан гэрээгээ цуцалжээ.
- 1943 онд Чан Кайшигийн зарлигаар Мао Зедуны дүү Мао Земинийг цаазаар авчээ.
- 1928 онд АНУ Хятад улсыг хүлээн зөвшөөрчээ.