
Налайх дүүрэгт гол улаанаар урсаж байна гэх иргэний мэдээллийн дагуу нэгдүгээр хороонд байрлалтай бохирын шугам дагуу хяналт шалгалтыг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнтэйгээр хийжээ. Мөн газар дээр нь ОСНААТҮГ-ийн ажилтан албан хаагчид ажиллаж байна. Шалгалтын явцтай дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, 1-р хорооны Засаг дарга холбогдох ажилтан албан хаагчид ирж нөхцөл байдалтай танилцжээ.