
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 273 дахь өдөр бөгөөд он дуусахад 92 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 375.50, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.30 цагт НҮБ-ын байрны 3-р давхрын хурлын танхимд Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийг танилцуулах арга хэмжээ болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” бага хурлыг “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын төрөөс урвагч, луйварчдыг зайлуулах, цэвэрлэх зорилгоор байгуулагдсан "Монголын Үндэсний фронт" -оос хэвлэлийн бага хурлаа зарлалаа.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Монгол Улсын харцага Г.Ганхуягийг трансжендерүүдийн эрхийг зөрчсөн асуудлаар цагдан хорьж байгаа талаар Хөвсгөл нутгийн иргэд, салбар салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1966 онд Бүгд Найрамдах Ботсвана Улс Их Британиас тусгаар тогтножээ. Ботсвана 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ - $70) байсан бол хурдтайгаар хөгжин өдгөө дэлхийн дунджаас илүү дээгүүр эдийн засагтай ($14,000) хөгжиж буй улс болжээ.
- 1974 оны энэ өдөр Америк гаралтай Хонконгийн жүжигчин Daniel Wu мэндэлжээ.
- 1622 онд Германы нэрт хөгжмийн зохиолч Иоганн Себастиани мэндэлж байжээ.
- 2016 онд нийт 100 сая долларын үнэтэй хоёр зураг дахин сэргээгджээ. Тус зурагнууд нь 2002 онд Ван Гог музейгээс хулгайлагдсан байна.
- 2009 онд болсон Суматрагийн 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1115 хүн нас баржээ.