
Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 274 дахь өдөр бөгөөд он дуусахад 91 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 3, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 375.50, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Төрийн ордны В танхимд болох хэвлэлийн бага хурлаар Ерөнхий сайдын ивээл дор болох Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний талаар танилцуулж, салбарын өнөөгийн байдал, бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
- 10.00 цагаас Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт болно.
- 09.30 цагаас АШУҮИС-ийн харьяа Монгол Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум, Нээлттэй нийгэм форумтай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудлын 6-р давхарт Номын өргөөнд 09.00 - 17.00 цагийн хооронд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн веган буюу ногоон хоолтнуудын өдөр тохиож байна.
- Мөн Олон улсын Ахмадуудын баяр тохиож буй.
- Узбекстан улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1971 онд Walt Disney World Флорида мужид нээлтээ хийжээ.
- 1979 онд II Пап лам Жон Паул гадаад дахь айлчлалаа АНУ-аас эхэлж байжээ.