
МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны захиалгаар анхан шатны ҮЭ-ийн хорооны дарга нарт зориулсан “Хөдөлмөрийн эрх зүй” мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын зорилго нь МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны анхан шатны ҮЭ-ийн хорооны дарга нарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх, дэмжих, бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Хүний нөөцийн удирдлага”, “Бүтээмжийн менежмент”, “Баримт бичиг боовсруулах арга зүй, стандарт”болон одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн харилцаатай холбоотой зарим тушаал, зааврын мэдлэг мэдээлэл олгож сертификат олгоход оршино.


Сургалтанд орон тооны ҮЭ-ийн хорооны дарга нар хамрагдаж буй бөгөөд сургалтаар олж эзэмшсэн мэргэжлээ практикт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж танилцуулах юм байна.
Мөн 2,5 кредит цагийн сургалтын агуулгыг тус ХНХДС-ийн бакалаврын болон магистрын хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд дүйцүүлж тооцуулах боломжтой гэдгийг тус сургуулийн захирал Г.Баярмаа онцолж танилцууллаа.