
Дархан хот байгуулагдсаны 58 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон улсын лиценз бүхий TEDx үйл ажиллагааг зохион байгуулах албан ёсны эрхээ хүлээн авчээ.
TEDx нь дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, бусдад үнэ цэнэтэй санаа түгээх зорилготой үйл ажиллагаа юм. Салбар салбарын мэргэжилтнүүдийн алдаа оноо, амжилт бүтээл, цахиур хагалах өөрчлөлт, цуурай болох дуу хоолой нь залуус биднийг эрчилж, илүү ихийг бүтээхийг уриалан дуудах зорилготой юм.
TEDxDarkhan нь 2019 оны 10 дугаар сарын 12-нд Залуучууд театрт зохион байгуулагдах юм байна.