
Хотын дарга С.Амарсайхан сайжруулсан шахмал түлштэй холбоотой ташаа мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжид холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг ЦЕГ, ТЕГ-т даалгалаа.
Мөн тэрбээр дүүрэг хороодын Засаг дарга нарт агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.