
Өнөөдөр гадаа 6 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 275 дахь өдөр бөгөөд он дуусахад 90 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 374.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд 11.00 цагаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс "Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019"-ийн талаар мэдээлнэ.
- 11.30 цагт “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлын үеэр “Оюу толгой” компани Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА) харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
- Зураач Б.Хонгорзул "Уяа", "Оройн саам", "Бурхны бэлэг" бүтээлээр "Хүүхдийн дүр Дүрслэх урлагт" үзэсгэлэн үргэлжилж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Итали улсад Өвөө нарын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Гвиней улсад Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа аж.
- 1970 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, ток шоуны хөтлөгч, телевизийн продюсер Kelly Ripa мэндэлжээ.
- Мөн 1869 оны энэ өдөр Махатма Ганди хэмээн алдаршсан Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч Мохандас Карамчанд Ганди мэндэлж байжээ. Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд салан тусгаарлаж, тусгаар тогтносон.
- 1970 онд АНУ-ын Вичита их сургуулийн хөлбөмбөгийн багынхны сууж явсан хөлөг онгоц Колорадо мужид осолдож, тус онгоцонд сууж явсан 31 хүн нас барж байжээ.
- 1996 онд Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон "Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт"-д гарын үсэг зуржээ.