
Суссексийн гүнгийн авхай Меган өөрийнх нь захидлыг хууль бусаар нийтэлсэн хэмээн “Mail in Sunday” сониныг шүүхэд өгөв.Ханхүү Харригийн хэлснээр бол "тасралтгүй явах суртал ухуулга" эхнэрийг нь ийм алхам хийхэд хүргэжээ. "Би ээжийгээ алдсан. Одоо миний эхнэр ижил хүчин зүйлийн хохирогч болж байгааг би харж байна" гэж Харри талийгаач ээж Диана гүнжийг дурдан ярьсан байна. Меганы өмгөөлөгчдийн мэдэгдснээр "Mail on Sunday" сонины нийтлэлүүд үнэнд нийцэхгүй бөгөөд гүнгийн авхайн нэр төрийг гутааж байгаа аж. Өнгөрсөн хоёдугаар сард тус сонин Меганы Харитай гэрлэснийхээ дараа эцэгтээ бисэн захидлыг нийтлжээ. Меганы өмгөөлөгчид тус сониныг хувийн мэдээлийг хууль бусаар ашиглаж, зохиогчийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутган Лондоны Дээд шүүхэд хандсан байна “Mail on Sunday” сонины төлөөлөгч тус сонин нийтлэлийг бүх стандартад нийцсэн хэмээн үзэж, үүнийгээ шүүх дээх хамгаалах болно гэдгээ мэдэгджээ.