
Вьетнамын эрх томоохон хотуудын агаар дахь нарийн тоосонцор ихэссэнтэй холбогдуулан ард иргэдээ ойрын өдрүүдэд гудамжинд гарахгүй байхыг уриалжээ. Ялангуяа хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон амьсгалын замын өвчтэй хүмүүсийг шаардлагагүй бол гудамжинд гарахгүй байхыг анхааруулжээ.Вьетнамын хамгийн том хоёр хот болох Ханой, Хо Ши Мин хотудад агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрын PM2.5 төвшин 8-р сарын эхэн үеэс тасралтгүй нэмэгдсэн хүлээн зөвшөөрөгдсөн бүх хэмжээнээс давсан байна. PM2.5 гэдэг нь шингэн дусал болон хатуу бичил хэсгүүдээс бүрдсэн агаар бохирдуулагч бодис юм . Вьетнамын хувьд эдгээр нь бичил хэсгүүд нь бүс нутагт зогсолтгүй дэгдэж буй түймрээс үүссэн хөө тортог аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас РМ2.5-ын тогтоосон хэмжээ нэг шоо метрт 10 микрограммаас хэтрэхгүй байх ёстой атал Хо Ши Мин хотод энэ үзүүлэлт 86 мгр, Ханойд 180 микрограммд хүрчээ. Ийнхүү Ханой хот дэлхийн хамгийн бохир агаартай хотын нэгдүгээрт бичигдэх болжээ