
Монгол Улсад 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл явагдах 59 дэх удаагийн “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2019” өнөөдөр эхэллээ.
Энэ өдрүүдэд олон арга хэмжээ Улаанбаатарт төдийгүй Завхан, Ховд, Орхон аймагуудад зэрэг явагдах юм. Арга хэмжээнүүдийн дотроос Санкт-Петербургийн “Урлагийн элч” хөгжмийн ордоны цөөхүүл тоглолт, UBS телевиз, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран явуулсан «Наша песня» телевизийн уралдааны Гала-концерт, мөн дахин сэргээж MNB телевизтэй хамтран явуулсан орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг “Бид Артек явна” нэвтрүүлэг зэрэг арга хэмжээнүүд онцгой байр суурийг эзлэх юм.
Мөн 11-р сарын 6-12 өдрүүдэд Монголд Орос киноны «Русский ренессанс» наадмыг зохион явуулахаар төлөвлөж байна. Найрамдлын өдрүүд Завхан, Ховд, Орхон аймагуудад явагдна.
Найрамдлын Өдрүүд-2019 хүрээнд ОШУСТ, ННМЭ-ийн төлөөлөгчдөөс бүрдсэн баг Монголын хэд хэдэн аймгуудад орос хэл, соёлын баяр, монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан, зөвлөлт/оросын сургууль төгсөгчдийн уулзалт зэрэг явуулын арга хэмжээг зохион явуулах юм. Монголын их дээд сургууль, ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн салбаруудад Орос хэлний Долоон хоног, Арван хоног, төрөл бүрийн уралдаан, асуулт хариултын уралдаан, орос монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бага хурлууд зохиогдох юм. Мөн “Найрамдлын солонго” Наадам, “Орос-Монголын залуучуудын цом” АСК болон бусад арга хэмжээнүүдийг явуулхаар төлөвлөж байна. “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд” 11-р сарын 22-нд том хэмжээний баярын тоглолтоор дуусгавар болно.