
Өнөөдөр гадаа 4 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 276 дахь өдөр бөгөөд он дуусахад 89 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө ялимгүй хур тунадас орох гэнэ.
- Билгийн тооллын 5, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 373.80, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас зах зээлийн эдийн засагт шилжих хүнд хэцүү үед хэлмэгдэж, 28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Шударга ёс, агаар ус" ТББ-аас Ховд аймаг дахь цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийнэ.
- Дэлхийн банкны хурлын өрөөнд 11.00 цагт Дэлхийн Банк, Японы Хүүхдийн Ивээх сангийн хамтарсан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Германы эв нэгдлийн өдөр тохиож байна.
- 1959 оны энэ өдөр сүмогийн 27 дахь ёкозүна Точигияма Мория мэндэлжээ.
- 1984 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Yoon Eun-hye мэндэлжээ.
- 1952 онд Их Британи улс анх удаа цөмийн зэвсгийн туршилтыг амжилттай явуулжээ. Ингэснээрээ цөмийн эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлэх гурван орны нэг болж чадсан байна.
- 2013 онд Итали руу дүрвэгсдийн сууж байсан усан онгоц Италийн "Lampedusa" арлын ойролцоо осолдож, 134 дүрсэгсэд амь насаа алджээ.