
"Хил дамнасан цахим худалдаа E-экспорт" төсөл нь Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорын нэгэн чухал гарц болох Баяннуур хотын цахим худалдааны платформ төвүүдийг түшиглэн монгол бараа бүтээгдэхүүнийг БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд хамгийн дөт замаар, шинэ гарц, шинэ боломжоор нэвтрүүлэх зорилгоор хэрэгжих юм.
Төслийн гол үйл ажиллагаа нь дотоодын бизнес эрхлэгчдэд зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тээвэр ложистик, хил гаалийн мэдээлэл гэх мэт экспортын нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Нээлтийн ажиллагаа өнөөдөр МҮХАҮТ-ын 503 тоотод болно.