
Монгол Улс даяараа 2019 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдрүүдийг залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс 10 санал санаачлага дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллах явдал байлаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд энэхүү санал санаачлагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Усан спорт сургалтын төв, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжиж тушаал шийдвэрээ гарган ажиллаж байна.