
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 277 дахь өдөр бөгөөд он дуусахад 88 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 375.00, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт 20 сая төгрөгийн шагналын сантай “Нүхэн болон гүүрэн гарцын байршлыг тодорхойлж, загвар ЗУРАГ ТӨСӨЛ боловсруулах уралдааны удирдамжийг танилцуулна.
- 09.00 цагт Хангарьд ордны Хурлын танхимд “АХМАД НАСТАН-ХЭРЭГЛЭГЧ” аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
- 10.00 цагт Новотел зочид буудлын хурлын танхимд НМХГ-аас "Зочид буудал амралтын газруудад тавигдах эрүүл ахуйн шаардлага сургалт"-ыг зохион байгуулна.
- Технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д Гадаад Харилцааны Яаманд болно.
- 13.00 цагт Мишээл экспо төвд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.
- 09.00 цагаас "Корпорэйт конвешн центр"-т "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага" сэдвийн хүрээнд про боно хуульчдын чуулга уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2010 онд Айка үйлдвэрт гарсан ослын улмаас 9 хүн нас барж 122 шархдаж, нэг сая шоо метр хортой шүлтлэг лаг гадагшилж гол ус мөрнийг маш ихээр бохирдуулжээ.
- 2006 од WikiLeaks үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
- 1992 онд Ромын Энхийн гэрээ 16 жил үргэлжилсэн Мозамбикийн иргэний дайныг зогсоожээ.
- 1963 онд Куб, Гаити улсад дэгдсэн "Флора" хар салхи 6000 хүний аминд хүчээ.
- 1911 онд Лондон хотод анхны урсдаг шат ашиглалтад оржээ.
- 1824 онд Мексик улс шинэ үндсэн хуулиа баталж, холбооны бүгд найрамдах улс болов.