
Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 07-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 280 дахь өдөр бөгөөд он дуусахад 85 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2670.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 376.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Төв аймагт үйлдвэрлэв - 2019" үзэсгэлэн худалдаа Лавай төвд үргэлжилж байна.
- Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдрийг тохиолдуулан Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлт, Хэвийн бус нөхцлийн талаарх 77 тоот тушаалд өөрчлөлт оруулахыг шаардаж ХНХЯ-ны гадна 11.00 цагт цуглана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Лаос улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1959 оны энэ өдөр "X factor", "British got talent" зэрэг шоу нэвтрүүлгийн шүүгч, "Английн продюсер Simon Cowell мэндэлжээ.
- 1996 онд Америкийн алдарт телевизийн суваг болох "Fox News Channel" нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.
- 1985 онд Пуэрто-Рикод болсон үерийн улмаас 200 орчим хүн амь насаа алджээ.
- 1977 онд Зөвлөлтийн дөрөв дэх Үндсэн хуулийг батлав.
- 1963 онд Ерөнхийлөгч Кеннеди "Цөмийн туршилтыг хэсэгчлэн хориглох тухай гэрээ"-нд гарын үсэг зуржээ.