
Энэ сарын 5-ны өдөр угаарын хийд хордсон хэд хэдэн дуудлага ирж, 16 хүн хордож, дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хүний амь эрсдэх болсон шалтгааныг сайжруулсан шахмал түлшний стандартын бус хэрэглээнээс үүдэлтэй хэмээн Хотын удирдлагууд ярьсан. Иймд иргэд та бүхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна.


