
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр СБД-ийн 18-р хороонд оршин суудаг айлын гурван хүн угаарын хийнд хорджээ. Тэдний нэг болох 28 настай, эмэгтэй Ц харамсалтайгаар нас барсан гэнэ.
Хордлого авсан хоёр иргэн болох 58 настай, эмэгтэй Б ухаан алдсан, 30 настай, эрэгтэй О ухаантай, босч явж чадахгүй байдалтай байгаа аж. Хэргийг одоогоор СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Энэ талаар бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.