
Цаг агаарын байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 14-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байх гэнэ.
Тухайлбал, 09-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 09-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 09-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 10-наас нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.