
Өнөөдөр гадаа 15 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 279 дахь өдөр бөгөөд он дуусахад 84 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2672.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 375.50, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт "Настны тэгш байдлыг хангацгаая" уриатай алхалтыг Сүхбаатарын талбайгаас эхлэн Цэцэрлэгт хүрээлэн рүү зохион байгуулна.
- “Солонгосын Хойгийн нэгдэл-2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал 09.30-16.00 цагийн хооронд BLUE SKY, II давхарт болно.
- 10.00 цагт нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөж журмын төсөл зэрэг найман асуудал хэлэлцэнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын Залуучуудын Холбооноос Монголын бүтээгч багш нарыг шалгаруулах ёслолыг зохион байгуулах талаар мэдээлнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Гэр хороолол” хөдөлгөөнөөс шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас бусдын гарт хүүгээ алдаж, шүүхийн хаалга сахих болсон иргэн Р.Нямхүү олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.
- 09.00-11.40 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд МХЕГ-аас "Хүүхдийн эрх - Аюулгүй байдал" аяны хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын дүнг НЗДТГ, НБГ, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн бүх ЕБС, цэцэрлэгий захирал, эрхлэгч, эмч, ахлах тогооч нарт танилцуулж, шалгалтын явцад илэрч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 'Сансрын орон зайн долоо хоног' тохиож байна.
- Өнөөдөр Иранд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй.
- 1985 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Бруно Марс мэндэлжээ.
- 2001 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Орон нутгийн аюулгүй алба байгуулна хэмээн зарлажээ.
- 1982 онд алдарт "Cats" буюу "Муурнууд" жүжиг анх Бродвей театрт тавигдаж, 18 жилийн турш тоглогджээ.