
Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 282 дахь өдөр бөгөөд он дуусахад 83 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 11, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 375.80, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 3X3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга болсон Улаанбаатар MMC Энержи баг БНСУ-ын Чэжү арлаас эх орондоо ирнэ.
- Уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн "Гүнээс Гүнд" бие даасан үзэсгэлэн 18.30 цагаас "976 Art Gallery"-д нээлтээ хийнэ.
- 09.00 цагаас Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно.
- Дуучин Т.Ариунаагийн "Тэнгэр шиг бай" тоглолтын хэвлэлийн хурал "Corporate convention center"-т 11.00 цагаас болно.
- Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 09.30-12.30 цагийн хооронд “Холилидэй Инн” зочид буудлын 19-р давхрын хурлын зааланд зохион байгуулагдна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагналыг хүртжээ.
- 1963 онд Вайот усан цахилгаан станцын усан савд хөрсний гулгалтаас үүссэн 90 метр өндөртэй давлагаанд Лонгарон хот усанд автжээ. Ойролцоогоор 3 мянган хүн амь үрэгдсэн байна.
- 1940 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн гишүүн Жон Леннон төржээ.
- 1874 онд Дэлхийн шуудангийн холбоо байгуулагджээ.
- 1824 онд Коста-Рикад боолчлолыг халжээ.
- 1780 онд Атлантикийн түүхэнд хамгийн их сүйрэл дагуулсан хар шуурга дэгджээ. 10 хоногийн дотор 22 мянган хүн амь үрэгджээ.