
С.Зориг агсны хэргийг шалгах явцад сэжигтнийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос 19-ний өдөр хүртэл үргэлжилсэн шүүх хуралд нотлох баримт хангалтгүй байсан учир шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаасан билээ.
Харин есдүгээр сарын 5-ны өдөр прокурор эсэргүүцэл бичсэн юм. Прокурорын эсэргүүцлийг өчигдөр Төв аймгийн шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэгт буцаасан байна.