
“Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс “Сэтгэл зүйн дархлаажуулалт” аяныг санаачлан үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Монгол хүний ахуй соёл, сэтгэлгээнд тохируулан сэтгэл судлалын шинжлэх ухааны түвшинд тусгайлан боловсруулж, бэлтгэгдсэн сэтгэл зүйчдийн “ЯВУУЛЫН БАГ” алслагдсан орон нутагт өртөөчлөн очиж үйлчлэн орон нутгийн иргэдийн сэтгэл зүйн боловсрол, амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн төслийн санаачлагчид үзэж байна.