
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 287 дахь өдөр бөгөөд он дуусахад 78 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 377.80, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагаас Туушин Зочид буудлын Соёмбо танхимд “Азийн хотуудын орон сууцны IV форум” эхэлнэ.
- “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ын хэвлэлийн бага хурал 17.00 цагт Тэнгис кино театрын VIP зааланд болно.
- УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл 10.00 цагаас хуралдана.
- Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Энэтхэг улсад Хүүхдийн баяр тохиож байна.
- 1969 оны энэ өдөр сүмогийн 36 дахь ёкозүна Хагүрояма Масажи таалал төгсчээ.
- 1984 онд Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Алекс Скотт мэндэлжээ.
- 1984 онд "Baby Fae" хэмээн алдаршсан зүүн зүрхний цооролттой төрсөн нярайд нохой сармагчингийн зүрхийг амжилттай шилжүүлэн суулгажээ.