
Өнөө өглөө Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгсний дагуу эмнэлгийн ажилтнууд БЗД-ийн нэгэн айлд очиход 25 настай эмэгтэй Г нас барсан байдалтай байжээ.
Үхлийн шалтгаан нь угаарын хий мөн эсэхийг эмнэлгийн байгууллага эцэслэн тогтоох гэнэ. Талийгаачтай хамт байсан өндөр настай ээж, аавын биеийн байдал хэвийн гэж Онцгой комисс мэдээлэв. Харин талийгаачийн ах нэгэн эх сурвалжид өгсөн мэдээллээр өндөр настай ээж, аав хоёр нь эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар 364 хүн угаарын хийн хордлогын шинжтэйгээр Яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ. Үүнээс зургаан иргэн харамсалтайгаар амиа алдаад байна.