
Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 288 дахь өдөр бөгөөд он дуусахад 77 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.85, юань 379.50, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Жанжин Сүхбаатарын талбайд "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
- Төв аймгийн шинэ автобуудлын нээлтийн арга хэмжээ болно.
- Голомт банк нь харилцагчийнхаа данснаас мѳнгийг нь авч эд хѳрѳнгѳ, орон байрыг нь булаасан асуудлаар хохирогч
Монгол ньюс мэдээллийн тѳвд 11.00 цагт мэдээлэл хийнэ. - ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан дэлхийн шилдэг их сургуулиудын захирлууд Монголд анх удаа чуулна. Нээлт 09.00 цагаас Туушин зочид буудалд болно.
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, цэцэрлэгийн бүс орчимд автозам, явган хүний гарцны аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж, ажиллана.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.40 цагаас иргэн Т.Хасбаатар ҮХНӨ-н төсөл Үндсэн хууль зөрчиж буй талаар УИХ-н дарга Занданшатарт шаардлага хүргүүлж түүний явах зам хөдөлгөөнийг хаах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2016 онд дэлхийн 197 орон нүүрс устөрөгчийн хийн боловсруулалтыг шат дараалан зогсоох Монреалийн протоколд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
- 2003 онд Хятадад анхны нисгэгчтэй сансрын “Шиньжоу” хөлгийг хөөргөжээ.
- 2000 онд Парис хотын Монмарт ууланд “Хайрын хана” босгожээ. Эл хана дээр “Би чамд хайртай” гэсэн үгийг 311 хэл дээр бичжээ. Мөн хараагүй хүмүүсийн бичгээр сийлсэн аж.
- 1973 онд Их Британи болон Исланд 1972 оны 9-р сард эхэлсэн “сагамхай загасны” дайнаа зогсоожээ. Исланд улс загас агнуурын бүсээ 60 километрээр тэлснээс болж эл зөрчил эхэлжээ.
- 1946 онд фашист Германы нисэх хүчний командлагч асан Герман Геринг шоронд амиа хорложээ.
- 1945 онд Францын Ерөнхий сайд асан Пьер Лавалийг эх орноосоо урвасан хэмээн цаазаар авчээ.