
Австралид зохион байгуулагдсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлав.
ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 600 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол гэр, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, фото болон уран зургийн бэсрэг үзэсгэлэн, шагайн харваа, морин хуур, хөөмийн тоглолт сонирхов. Ирсэн зочдод мөн үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцуулсан нь олны талархлыг хүлээв.

