
Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 289 дахь өдөр бөгөөд он дуусахад 76 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2677.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 379.00, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна.
- 09.30 цагаас ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаантай.
- 11.00 цагаас Үндэсний мэдээллийн төвд "Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар" Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ хэвлэлийн бага хурал хийнэ.
- Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагаас “Үндэсний чанарын чуулган”-ыг зохион байгуулах гэж байгаа талаар МҮХАҮТ болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран мэдээлэл хийнэ.
- Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА- СОЁЛЫН ДУРСГАЛУУД” хэмээх үзэсгэлэн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Польш улсад жил бүрийн аравдугаар сарын 16-ныг буюу Жон Паул пап ламын мэндэлсэн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг аж.
- Өнөөдөр Дэлхийн хоолны өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Чили улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа гэнэ.
- 1983 оны энэ өдөр Швед улсын алдарт дуучин Loreen мэндэлжээ.
- Мөн 1969 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, ая зохиогч Wendy Wilson мэндэлжээ.
- 1995 онд Шотландын Eilean Bаn арал дээрх Sky Bridge гүүр баригджээ.